link

Францын Гадаад Хэргийн яам болон ENGIE группээс тэтгэлэг зарлаж байна
2015-06-16 23:40
Францын Гадаад Хэргийн яам болон ENGIE группээс жил бүр гадаад оюутныг Францад суралцуулах хөтөлбөр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил магистрын сургалтанд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголоос 2 оюутныг тэтгэлэгтэйгээр Францын Ecole Политехникийн сургуульд сургахаар болсон байна.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар ENGIE группээс тэтгэлэг авах, дадлага хийх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, шаардлагатай бол Франц хэлний эрчимтэй сургалтанд хамрагдах зэрэг боломжуудыг эдлэх юм.
Тавигдах шаардлага:
·         Монгол улсын иргэн байх
·         2015 онд 28 түүнээс доош настай байх
·         Инженерийн мэргэжлээр 2014 эсвэл 2015 онд дээд боловсрол эзэмшсэн /4 жил/ байх
·         ENGIE группын талаар мэдлэгтэй байх
·        Францын засгийн газрын эсвэл өөр ямар нэг тэтгэлэгт хамрагдан Ecole Polytechnique сургуульд суралцаж байгаагүй байх
·          Францад ирэх үедээ тус улсад ажилладаггүй байх, Франц улсад аливаа сургалтанд хамрагдаагүй байх
·         Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан ба технологиийн магистрын хөтөлбөр нь Англи хэл дээр явагдах тул Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх http://www.polytechnique.edu/en/major-energy
Бүрдүүлэх материал:
·         Англи хэл дээр 1 нүүр өөрийн товч танилцуулга /CV/
·         Өмнөх сургалтын диплом болон дүнгийн хуулбарууд
·         Англи хэлний шалгалтын оноо /TOEFL, TOEIC, IELTS/
·         Ecole-Политехникийн сургуульд өргөдөл илгээсэн баримт 
Application: http://www.universite-paris-saclay.fr/en/formation/admission
·    Мэргэжлийн зорилгоо тодорхойлсон захиа /Дараах мэдээллүүдийг агуулан Англи хэл дээх 2 хуудас бичнэ/
o   Ажил мэргэжлийн туршлага, өмнө хамрагдаж байсан сургалт, мэргэжил дээшлүүлэлтийн талаар
o   Мэргэжлийн чиглэл /гол үйл ажиллагаа, түүний хүрээ, газарзүйн бүс /
o   Энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргах болсон шалтгаан
Өргөдөл хүлээн авах хугацаа болон үйл явц
·         Францын талд /Ecole Polytechnique/ өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
·         Ecole Политехникийн сургуульд илгээсэн материалаа давхар Монгол улс дахь Францын ЭСЯ-нд email-р 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор илгээнэ
 
·         Ярилцлага : 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр-2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд
·         Дүн зарлагдах: 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр
 
Дэлгэрэнгүй мэдээлэл:







Ecole Polytechnique www.polytechnique.edu
Магистрын хөтөлбөрийн талаар- http://www.polytechnique.edu/en/major-energy
Холбоо барих: Dr.Sebastien Fernandez
 

 


ENGIE
Холбоо барих: Mrs.Laura Peare
 
 

 




Programme information
French Embassy in Mongolia
Холбоо барих: M Jean-Florent Flitz 
jean-florent.flitz@diplomatie.gouv.mn
 

 

Асуух зүйл байвал ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас лавлана 

Утас: 329081

 

Affiliated schools