link

“Автомат роботын тэмцээн 2015”
2015-05-26 00:09

“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээн УИХ-ын дарга болон ШУТИС-ын нэрэмжит, “Залуу зохион бүтээгч”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ШУТИС, Нээлттэй Инновацийн лаборатори (OIL), ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубууд хамтран МХТС дээр 2015.05.22 өдөр техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд амжилттай зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд  9 их, дээд сургуулийн 28 багууд автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд  хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцсоноос:

Оюутны ангилал:

Тэмцээний шулуун замын төрөлд:

1.                 Нэгдүгээр байр   -  ШУТИС-Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “ҮТС-2” баг

2.                 Хоёрдугаар байр-  Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн  “Оньс-1” баг

Тойрог замын төрөлд:

1.                 Нэгдүгээр байр   -  ШУТИС-Эрчим хүчний сургуулийн “Skyline” баг

2.                 Хоёрдугаар байр -ШУТИС- Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “ҮТС-2” баг

Сурагчдын ангилал:

Тэмцээний шулуун замын төрөлд:

1.                   Нэгдүгээр байр   - 75-р дунд сургуулийн “Галзуу хурд” баг

2.                   Хоёрдугаар байр-  Монгол Коосэн ахлах сургуулийн “Мөрөөдлийн баг”  баг

Тойрог замын төрөлд:

1.                   Нэгдүгээр байр  -   Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “Электрон жаал” баг Хоёрдугаар байр -  Улаанбаатар дунд сургуулийн “Lion Robo” баг

Хөл бөмбөг тэмцээний төрөлд:

                                Нэгдүгээр байр - Шинэ үе сургуулийн “Шинэ үе” баг

Хоёрдугаар байр – Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “MUSHI” баг             

                                Гуравдугаар байр – Сант дунд сургуулийн “МB багууд тус тус шалгарлаа.

 

Роботын “Найдвартай ажиллагаа”-тай багаар оюутны ангилалд ШУТИС-ийн ХШУС-ийн “Electronic баг, сурагчдын ангилалд УБ хотын 3-р дунд сургуулийн “Technology багууд, “Шилдэг дизайн”-тай багаар оюутны ангилалд Говьсүмбэр аймгийн “Оньс-2” баг, сурагчдын ангилалд УБ хотын 1-р дунд сургуулийн “Liners” багууд тус тус шалгарлаа.

 

Affiliated schools