ШУТИС-ийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, уул уурхайн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
1.Ерөнхийшаардлага
|
Үзүүлэлт
|
Чухал шаардлагатай
|
Боловсрол
|
Дээд боловсролтой, доктор (Ph.D)
|
Мэргэжил
|
Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлд хамаарах
|
Туршлага
|
Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай, багаар ажиллах чадвартай
|
Ур чадвар
|
Байгууллагын үйл ажиллагааг зөв зохион байгуулж, аливаа асуудалд зарчимч байр сууринаас хандах, асуудлыг олон талаас нь судлан дүгнэж, оновчтой шийдвэр гаргах чадвартай
|
2.Тусгай шаардлага:
Төрийн албаны болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
|
Сонгон шалгаруулалтыг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ШУТИС-ийн Захиргаа, мониторингийн газрын 215 тоот өрөөнд 2015 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдөр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
А. Хүрээлэнг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр:
Хөтөлбөрт тусгагдах шалгуурууд:
- Шинжлэх Ухаан буюу тэргүүлэх судалгааг хөгжүүлэх
- Нэгдэл-нягтрал буюу салбар дундын судалгааны талбар бий болгох
- Шинэчлэл буюу судалгааны байгууллагын менежментийг шинэчлэх
- Глобалчлал буюу олон улсын судалгааны орчинг бүрдүүлэх /нээлттэй хүрээлэн/
- ЭШ-ний хүрээлэнгийн үйл ажиллагааг ахисан түвшний сургалт, судалгааны профессорын багтай уялдуулах
Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
- Бүтээлийн жагсаалт /баталгаажуулсан/
- Холбогдох салбарын нэр хүнд бүхий хоёр эрдэмтний тодорхойлолт
В. Бүрдүүлэх материал, хувийн хэрэг
1. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу бүрэн, зөв бөглөсөн) 2 хувь
2. Боловсролын дипломын эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
4. Цол, зэргийн үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
5. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл
6. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн анкет бөглөх
Мэдээлэл, лавлагаа:
ШУТИС-ийн бүрэлдэхүүний Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг Эрдэм шинжилгээний албанаас авна уу.
Мөн ШУТИС-ийн холбогдох дүрэм журамтай www.must.edu.mn хаягаар орж танилцах боломжтой.
Харилцах утас: 324600, 318153
ШУТИС-ийн Захиргаа, мониторингийн газар
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба