Удирдамж
Их сургуулийг антрепренёр их сургууль болгон хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны Технологийн сангийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төслийн шалгуур үзүүлэлт:
1. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх улсын болон ШУТИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлыг үр дүнг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой төсөл
2. Их сургуулийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл
3. Салбар хоорондын интеграцийг бүрдүүлэх, салбар дундын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, төвүүдийн судлаач багш нарын хамтарсан төсөл
4. Эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх
5. Төсөл гүйцэтгэх багийн чадавхи (ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтанд суралцаж байгаа магистрант, докторантыг хамруулсан байх (1-2 хүн))
6. Хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилтийн тооцооны талаархи санал бодитой эсэх
7. Үр дүнг ашиглах боломж, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөц (бусад дэмжигч байгууллага, санхүүжүүлэгч) байгаа эсэх
Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа
Төслийн материалыг 2015 оны 05 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 22-ны хооронд Эрдэм шинжилгээний албанд хүлээн авна.
Ирүүлсэн төслийн саналтай ажлын хэсэг танилцан анхан шатны шалгаруулалтын санал гаргасан байна.
2015 оны 5 дугаар сарын 25-нд төслийн нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулна.
Төслийн саналаа доорхи хаягаар орж зааврын дагуу бичиж ирүүлнэ үү.
Жич: Төслийн материалыг ажлын хэсгийн гишүүдэд уншиж танилцахад зориулан олшруулсан байна.