link

“Амьдрах ур чадварыг эзэмшиж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье” сэдэвт уралдааныг зохион байгуулах гэж байна
2015-05-15 17:14

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаан, эрүүл мэнд, нөхөн үржихүй, эрх зүйн боловсрол олгох” төсөлт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөлт ажлын хүрээнд их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Амьдрах ур чадварыг эзэмшиж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье”сэдэвт уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдааны удирдамжийг дэлгэрүүлж үзнэ үү.

Энэхүү уралдаанд оролцох бүтээлийг Оюутны хөгжил, үйлчилгээний албанд 2015 оны 5 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: 321184, 324590-1035

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА


Affiliated schools