1. Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
2. Ой модны сургалт, судалгааны хүрээлэн
ЭШ-ний хүрээлэнгийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай доктор(PhD)-ын зэрэгтэй эрдэмтэн судлаач байна.
Нэр дэвшигч 2015 оны 6 дугаар сарын 2, 3-ны 1800 цагаас өмнө дор дурдсан материалыг ШУТИС-ийн Захиргаа, мониторингийн газарт ирүүлнэ.
Үүнд:
А. Хүрээлэнг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр:
Хөтөлбөрт тусгагдах шалгуурууд:
- Шинжлэх Ухаан буюу тэргүүлэх судалгааг хөгжүүлэх
- Нэгдэл-нягтрал буюу салбар дундын судалгааны талбар бий болгох
- Шинэчлэл буюу судалгааны байгууллагын менежментийг шинэчлэх
- Глобалчлал буюу олон улсын судалгааны орчинг бүрдүүлэх /нээлттэй хүрээлэн/
- ЭШ-ний хүрээлэнгийн үйл ажиллагааг ахисан түвшний сургалт, судалгааны профессорын багтай уялдуулах
Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага:
1. Бүтээлийн жагсаалт /баталгаажуулсан/
2. Холбогдох салбарын нэр хүнд бүхий хоёр эрдэмтний тодорхойлолт
В. Бүрдүүлэх материал, хувийн хэрэг
1. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу бүрэн, зөв бөглөсөн) 2 хувь
2. Боловсролын дипломууд (эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарын хамт)
3. Иргэний үнэмлэх (хуулбарын хамт)
4. Цол, зэргийн үнэмлэх (нотариатаар батлуулсан хуулбарын хамт)
5. Бүтээлийн жагсаалт (баталгаажуулсан)
6. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн анкет бөглөх
ШУТИС-ийн бүрэлдэхүүний Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг Эрдэм шинжилгээний албанаас авна уу.
Мөн ШУТИС-ийн холбогдох дүрэм журамтай www.must.edu.mn хаягаар орж танилцах боломжтой.
Харилцах утас: 324600, 318153
ШУТИС-ийн Захиргаа, мониторингийн газар