link

Өвөр Монголын өөртөө засах орны 2015-2016 оны тэтгэлэг зарлагдлаа
2015-05-08 00:45
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс (80.65 KB) үзнэ үү.
 
Бакалаварын түвшний сургалтад тэтгэлэгтэй суралцах оюутнуудад:
 
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         18-25хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
 
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
·         Сурч буй сургуулийн дүн болон курсын тодорхойлолт /дүнгийн тодорхойлолтыг улирал тус бүрээр гаргсан байх/
·         Шалгалтын хураамж 10000 төгрөг
Материлаа бүрдүүлэхдээ таны суралцаж буй мэргэжил заасан чиглэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюу http://www.meds.gov.mn/SM1516холбоосоор авна уу.

 

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2014.05.18-ны 18.00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад харилцааны албны
218 тоот өрөөнд авна.
Хүлээн авсан материалыг нэгтгэн БСШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Гадаад харилцааны алба
11-329081

Affiliated schools