link

ШУТИС-ийн Ахмадын Зөвлөлөөс 2015 онд зохиох “Умард Монгол-15” аяллын удирдамж
2015-05-07 18:40
Ректорын 2014 оны 11 сарын 25 өдрийн
Хурлаар хэлэлцэж дэмжив.
ШУТИС-ийн Ахмадын Зөвлөлөөс2015 онд зохиох “Умард Монгол-15”аяллын удирдамж
Зорилго: Ахмад багш ажилтныхаа алжаалыг тайлж, байгалийн сайханд амруулж, түүх дурсгалт газруудтай танилцуулах.
Чиглэл: Улаанбаатар-Амарбаясгалан хийд-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хөвсгөл далай-Шаамар - Алтанбулаг-Тужын нарс
Бүрэлдэхүүн: Сургууль бүрээс 8 хүн (60%ахмадууд)
Хугацаа: 2015 оны 7 дугаар сар 15-наас 22-ны хооронд 7 хоног
Зардлын тооцоо:
Унаа: Микроавтобусаар 2500 км, 1 машинд 13 хүн сууна.
Шатахуун: 2500:100 х 12 л 1850 төг = 555000 Төг
Жолоочийн хөлс: 1 хоногт 85000 төгрөг.
1 жолоочийн хөлс 85000 х 7 хоног 595000 төгрөг
1 машины зардал: 555000+595000 = 1150000 төгрөг
1 хүний зардал 1150000: 13 = 88500 төгрөг
1 сургуулийн зардал: 8 х 88500 = 708000 төгрөг
Хоол хүнс, орон байр (платка) аялагчид өөрсдөө гаргана.
 
Аяллын маршрутын бүдүүвч, очих газрын байрлалыг хавсралтаар оруулав.
 
Ахмадын зөвлөл
Удирдамж боловсруулсан                            Д.Чулуун

Affiliated schools