Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2015-2016 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Бакалаварын түвшний сургалтад тэтгэлэгтэй суралцах оюутнуудад:
Тавигдах шаардлага:
· ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
· Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
· Англи хэлний мэдлэг сайтай байх
· Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн тохиолдолд оролцох боломжгүй
· 2015 оны 06-р сарын 01-ний өдрийн байдлаар 22-оос доош настай байх
· Гэрлээгүй байх
· Монгол улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх материалын жагсаалтыг БСШУЯ-ны http://www.meds.gov.mn/post150423 холбоосоор орж харна уу.