link

Монгол Хятадын тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна
2015-04-29 23:15
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр (20 - Мэргэжлийн чиглэл харгалзахгүй), магистр (140), доктор (40)-ын сургалтад нийт 200 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Үүнд: Боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалан
 
Бакалаварын түвшний оюутнуудад:
 
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         25хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар
·         Сурч буй сургуулийн дүнгийн тодорхойлолт /Улирал тус бүрээр гаргах/
·         Суралцаж буйг баталсан тодорхойлолт /Дэд захирлаас авах/
·         Шалгалтын хураамж 10000 төгрөг
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад Харилцааны Албаны 218 тоот өрөөнд авна.
Жич: Хүлээн авсан материалыг нэгтгэн БСШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье.
Магистр, доктор түвшний оюутнуудад:
Магистр, докторын сургалтад хамрагдахыг хүсэгч нь дараах бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлэн 2015 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхарын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюуhttp://www.meds.gov.mn/china15 холбоосоор авна уу.
 
Гадаад харилцааны алба

Affiliated schools