link
Японы “Сүмитомо корпораци”-тай ШУТИС хамтран ажиллах гэрээ байгуулж оюутнуудыг тус корпорацийн тэтгэлэгт хамруулаад таван жил болж байна. Өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсанаар жил бүр 20 оюутанд 900 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Фүживара Хирото болон бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өгөв.
Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 350 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ.
“Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монгол банкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea