link

Вьетнам, Лаос, Куба улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
2015-04-22 18:10

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

·         Вьетнам Улсад 13 иргэнийг бакалаврт /байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт/, 2 иргэнийг магистрт /инженер/; 
 
·         Лаос Улсад 8 иргэнийг бакалаврт /инженер, аялал жуулчлал/; 
 
·         Куба Улсад 1 иргэнийг бакалаврт /анагаах ухаан/ суралцуулна.
 
Бакалаварын түвшний оюутнуудад:
 
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         21хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
·         Сурч буй мэргэжил нь дээр дурьдсан чиглэлүүдтэй таарч байх
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээ / нотариатаар баталгаажуулах/
·         Сурч буй сургуулийн дүнгийн тодорхойлолт /Улирал тус бүрээр гарган дэд захиралаар баталгаажуулах/
·         Суралцаж буйг баталсан тодорхойлолт /Дэд захирлаас авах/
·         Шалгалтын хураамж 10000 төгрөг
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00  цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны 2 давхарт Гадаад Харилцааны Албаны 218 тоот өрөөнд авна.
Жич: Хүлээн авсан материалыг нэгтгэн шалгаж БСШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье. Дутуу материал хүлээж авахгүй.
Магистрантур
 
Магистрантурын сонгон шалгаруулалтад бакалаврын зэрэгтэй /3.0 ба түүнээс дээш дипломын голч дүнтэй/ 35 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюуhttp://www.meds.gov.mn/150415 холбоосоор авна уу.
 
Гадаад харилцааны алба
11-329081

Affiliated schools