link

"Хайр энд, бас одоо цаг дээр л байдаг" лекц болно
2015-03-31 20:36
   “Аз жаргалын боловсрол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Д.Өлзийсайхан ШУТИС-ийн оюутан залуучуудад "Хайр энд, бас одоо цаг дээр л байдаг" сэдэвт маш сонирхолтой лекц уншиж, сэтгэл зүйн бус аргачлал сургалтын гол техникуудийг ашиглан чин сэтгэлийн нээлттэй ярилцлагуудыг 2, 4 болон багаар ажиллуулан эерэг хандлага, зөв харилцааг өөрийн болгоход сургах, өдөр тутмын амьдралд шууд хэрэгжүүлэх, үр дүнг нь тэр дор нь мэдэрч болох сэтгэл зүйн дүрмүүдийг энгийн хялбар байдлаар тодорхой дэс дараалалтайгаар өгч өдөр тутмын зан үйл болгон хэвшүүлэх зорилготойгоор үнэ төлбөргүй лекц уншиж, хамтран ажиллах гэж байна.  
     Д.Өлзийсайхан нь 2009 оноос Монголд анх удаа “Хандлагаар анагаах” олон улсын байгууллагын арга зүйг нэвтрүүлсэн олон улсын сургагч, чиглүүлэгч багш юм. Хандлага нь мэдрэмжийн илэрхийлэл бөгөөд харилцааны суурь болж өгдөгөөрөө байгууллагын соёлд чухал ач холбогдолтой.
      Жич: ОХҮА-наас тодорхой хүмүүсийн баг бүрдүүлэн дээрх сургалтын техник, арга зүйтэй нь танилцан туршиж, үр дүнг мэдэрсэн болно. 
Иймд оюутан болон сонирхсон багш, ажилтан нар та бүхнийг өргөнөөр ирж лекц сонсож, сургалтанд хамрагдахыг урьж байна.
 
ХЭЗЭЭ: 2015 оны 04 сарын 01 нд 16:00 цагт
ХААНА: ШУТИС-ийн хичээлийн I байр Хурлын танхим
 
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools