ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний албанаас хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих, сурах, хөгжих, боломж бололцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төв, Канадын боловсрол, соёлын төвтэй хамтран хэрэгжүүлэх дараах үйлчилгээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та дараах үйлчилгээнд хамрагдана уу.
1. Сурлагын дүн GPA 2,6-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутны англи хэлний түвшинг тогтоож Монгол-Канадын боловсрол соёлын төвийн англи хэлний 1 сарын сургалтанд төлбөргүй суралцуулах
2. ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн хяналтанд хуваарийн дагуу оруулж үзлэг, оношлогоо, алжаал тайлах, нөхөн сэргээх, физик эмчилгээнд төлбөргүй хамруулах
Эрүүл мэндийн төвийн хяналтанд орж үзүүлэх хуваарь:
· БАС, ГУУС, ХШУС-ийн оюутан 2015.04.02-ны 16:00 цагт
· ЭХС, ҮТС, ГХИ-ийн оюутан 2015.04.03-ны 16:00 цагт
· МеХТС, МХТС, БуХС-ийн оюутан тухайн сургуулийн эмчийн салбарт
2015.04.02-ны 16:00 цагт дараах бичиг баримтын хамт ирж үзүүлнэ үү.
Шаардлагатай бичиг баримт:
· Оюутны үнэмлэх
· Тэтгэмжийн дэвтрийн хуулбар
· Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын шийдвэрийн хуулбарын хамт ирнэ.
Жич: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа суралцаж, хөгжиж, боловсроход тулгарч буй асуудлуудыг таны хүсэлтийн дагуу шийдвэрлэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн төв байр, 3 давхар, 1-327б тоот, 11-324590 дотуур утас 1035