link
Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн МУБИС-ийн БТДС-ийн спорт зааланд энн сарын 17, 18-нд боллоо. МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, БХИС зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй есєн багийн 190 гаруй оюутан тамирчид оролцон ур чадвараа сорилоо. Эмэгтэй тамирчдаас Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Алтаншагай ахлагчтай "Мон-Алтиус" БТДС, М.Амаржаргал дасгалжуулагчтай А.Сарангэрэл ахлагчтай ШУТИС, Д.Баянжаргал дасгалжуулагчтай К.Айнур ахлагчтай VБТДС-ийн баг эхний гурван байрт шалгарлаа. Харин эрэгтэй тамирчдаас М.Амаржаргал дасгалжуулагчтай О.Сандаг ахлагчтай ШУТИС баг аваргалсан бол Б.Энх-Амгалан дасгалжуулагчтай С.Жанчивдорж ахлагчтай "Аварга" БТДС, С.Баньдхvv дасгалжуулагчтай С.Очхvv ахлагчтай МУИС-ийн баг удаахь байрыг эзэлжээ. Багийн дvнгээр гурван оноогоор ШУТИС, таван оноогоор "Мон-Алтиус" БТДС, долоон оноогоор "Аварга" БТДС нар шалгарчээ.
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate