link
ШУТИС-ийн ҮТС-ийн Зохицуулах үйлчлэлтэй Талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновацийн үйлдвэрийн материаллаг баазыг түшиглэн Хөдөө орон нутгийн үйлдвэрийн инженер, техникийн ажилтанд "Талх, нарийн боовны орчин үеийн технологи" чиглэлээр 7 хоногийн сургалт явууллаа. Сургалтаар Талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт нэвтэрч буй дэвшилтэт технологи, Зохицуулах үйлчлэлтэй талх, нарийн боовны технологи, Орчин үед хэрэглэж буй нэмэлт сайжруулагч түүхий эдийн хэрэглээ болон талх, нарийн боовны лабораторийн шинжилгээний талаар зааж сургасан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо. Сургалтанд Хөвсгөл, Дундговь аймгуудаас инженер технологичид хамрагдсан ба ШУТИС-ийн ҮТС-ийн профессор, багш Д.Цэцэгээ, Ц.Минжмаа, Атарбаясгалан, Үйлдвэрийн ерөнхий технологич М.Мөнхзаяа нар сургалтыг хөтөлбөрийн дагуу амжилттай явууллаа.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2