link

"Цахим сургалт ба инноваци" сэдвээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий илтгэл тавина
2015-03-20 00:34
САЙН БАЙЦГААНА УУ?
2015 оны 3-р сарын 25нд болох Tech Talk: "ЦАХИМ СУРГАЛТ БА ИННОВАЦИ" сэдвээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий илтгэл тавина. Tech Talk: ШУТИС-ийн Төв байрны 2 давхар, 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 16:20 минутаас болно. /олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй/
 

Илтгэгчийн тухай

Я.Цэцэг-Өлзий нь мэдээллийн технологи, интернэтийг хөгжилд, түүний дотор хүний хөгжилд бүтээлчээр ашиглах чиглэлээр сүүлийн 15 жил ажиллаж байна. Тэрээр 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас төсөлд суурилсан сургалтын хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалтыг нэвтрүүлэх зорилготой Цахим Мэдлэг байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл 350 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна.


Affiliated schools