link

Бүгд найрамдах Польш, Болгар, Казакстан улс болон Унгар улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2015-2016/
2015-03-19 20:33
Оюутнууд та бүхнийг дээрх улс орны их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бакалаварын түвшний сургалтад тэтгэлэгтэй суралцах оюутнуудад:
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         21хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын үнэмлэх /нотариатаар баталгаажуулах/
·       Сурч буй сургуулийн дүн болон курсын тодорхойлолт /дүнгийн тодорхойлолтыг улирал тус бүрээр гарган дэд захиралаар баталгаажуулах/
·         Шалгалтын хураамж 10,000 төгрөг
Материлаа бүрдүүлэхдээ таны суралцаж буй мэргэжил заасан чиглэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлана уу.

Хамрагдах чиглэлүүд
Бүгд Найрамдах Польш Улсад
20 иргэнийг бакалаврт (уул уурхайн инженер-2, эрчим хүчний инженер-2, барилгын инженер-2, зам тээврийн инженер-2, мэдээллийн технологийн инженер-2, нанотехнологи-1, биотехнологи-1, байгаль орчны хамгаалал-1, сэргээгдэх эрчим хүчний инженер-1, тусгай хэрэгцээт боловсрол-2, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй-2, соёлын өвийн сэргээн засварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийг докторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);  
Унгар Улсaд
14 иргэнийг бакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-1, уул уурхай-2, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1);   
 Бүгд Найрамдах Болгар Улсад
1 иргэнийг бакалаврт (эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр) тус тус суралцуулна.    
БүгдНайрамдах КазакстанУлсад
2 иргэнийгбакалаврт (хөдөөаж ахуй-1, уулуурхайн инженер-1), 2 иргэнийгмагистрантурт (уул уурхай-1, зам тээвэр-1), 1 иргэнийгдокторантурт (хөдөөажахуй)
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюу http://www.meds.gov.mn/post1503173холбоосоор авна уу.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2014.03.30-ны 16:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад харилцааны албны
218 тоот өрөөнд авна.
Хүлээн авсан материалыг нэгтгэн, хуваарь дүүрсэн тохиолдолд урьдчилсан шалгаруулалт хийн  БСШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье. Хугацаа хожимдсон материал болон дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Магистрантур, докторантурт оюутнууд 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10.00-17.00 цагуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөндбүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй дээрх холбоосоор танилцана уу.
 
Гадаад харилцааны алба
11-329081

Affiliated schools