link

“Монголын хайгуул-2015 чуулга уулзалт” нэрэмжит Оргил булаацалдах тэмцээний удирдамж
2015-03-19 18:39
2015-03-15
Зорилго: Монголын геологийн сурталчилгаа, геологичдын эрүүл мэнд, алжаал тайлж амруулах.
Чиглэл: Улаанбаатар-Баянзүрх хайрхан.
Хугацаа: 2015 оны 03-р сарын 22. Өглөө 09.00-18.00 цаг.
Бүрэлдэхүүн: Насны 2 ангилалтай. (Багууд нэр, дугаар, ижил хувцастай)
1.Оюутан, магистрант, докторант 6 хүнтэй баг (эрэгтэй 4, эмэгтэй 2)
2. Ахмад, дунд залуу насны үйлдвэрлэлийн геологчид, багш нар, 5 хүнтэй баг (2 нь 50-аас дээш насных)
Шагнал:
 -Оюутан 1,2,3 байр. Алтан, мөнгөн, хүрэл медаль, шилжин явах цом,
 -Ахмад геологчид. Тэргүүн, дэд тэргүүн байр. Алт, мөнгөн медаль
Унаа: Микроавтобус 03-р сарын 22-ны өглөө 09.00 цагаас ШУТИС-ийн 2-р байрны үүднээс хөдөлнө. Ирэх буцах зардал нэг хүний 4000 төгрөг.
Сурталчилгаа: Монголын радио, Геологи Уул Уурхайн мэдээ сонин.
Техникийн зөвлөгөөн: 2015-03-18-ны 18.00 цагаас 1-225 тоот өрөө. Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багийн мэдүүлгээ унааны зардлын хамтаар өгнө үү.
Нээлт цуглаан. 2015-03-22-ны 10.30 цагт Баянзүрх хайрханы энгэрт, уралдаан 11.00 цагаас эхэлнэ.
 
Зохион байгуулах комисс

Affiliated schools