link

Ази номхон далайн эмэгтэй эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний их хуралд оролцохыг урьж байна
2015-03-18 23:41
Ази номхон далайн олон улсын хурал нь нь “Боловсролын шинэчлэл, инноваци” сэдвийн дор 2015 оны 6-р сарын 25-27-ны хооронд зохион байгуулагдана. Энэ чуулга уулзалт нь Монголд анх удаа болж байгаа төдийгүй, боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, түүний шинэчлэлийн талаар шинжлэх ухааны олон салбарын Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтэд хамтран хэлэлцэхээрээ онцлог юм. Олон улсын хурлын үеэр Монголын шинжлэх ухааны таван салбараар шилдэг эмэгтэй эрдэмтдийг дараах чиглэлээр шалгаруулж алдаршуулна. Үүнд:
1. Хөдөө аж ахуй, биотехнологи
2. Анагаахын шинжлэх ухаан
3. Техник технологийн салбар
4. Байгалийн шинжлэх ухаан
5. Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаан
Та бүхнийг тус хуралд зочин болон илтгэгчээр оролцохыг мөн шилдэг эмэгтэй эрдэмтнийг шалгаруулахад нэр дэвшүүлнэ үү хэмээн урьж байна. Хуралд илтгэл тавих сонирхолтой эрдэмтэд http://www.wstem.mn/conference.php/pages/5 -д заасан загварын дагуу өгүүллээ бичиж wsteminmongolia@gmail.com –руу 4-р сарын 1-ний дотор хүргүүлнэ үү.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг wsteminmongolia@gmail.com, 99288777 –аас авна уу

Affiliated schools