link

“Инновацийг бий болгох технологийн хүртээмж ба монгол улсад технологи, инновацийг дэмжих төвүүд(TISC)-ийн сүлжээг байгуулах нь” сэдэвт сургалт явагдав
2015-03-17 00:16
 “ИННОВАЦИЙГ БИЙ БОЛГОХ ТЕХНОЛОГИЙН ХҮРТЭЭМЖ БА МОНГОЛ УЛСАД ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ТӨВҮҮД(TISC)- ИЙН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХ НЬ” сэдэвт сургалт2015 оны 3 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Сургууль дээр зохион байгуулагдав.
 
 
Тус сургалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага-ын санаачлагаар Монголын Оюуны Өмчийн Байгууллага болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран явуулав. Сургалтанд Их дээд сургуулиуд болон технологи инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөлүүд хамрагдав. Сургагч багшаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Технологи Инновацийг Дэмжих Салбарын эрхлэгч Эндрю Жаковский, Олон улсын шинжээч Дэвид Бафорд нар ажиллаж Технологи, Инновацийг Дэмжих Төвийн Сүлжээг бий болгох ач холбогдол, олон улсын патентын ангилал, хайлтын хэрэгсэлүүд болох Patenscope, Espacenetзэргийг ашиглан хайлт явуулах стратегиуд гэх мэт олон улсын түвшинд оюуны өмч, патенттай ажиллах өргөн хүрээний мэдлэгийг олгов.
 
 
 
 Сургалтын төгсгөлд (3 сарын 13)Технологи Инновацийг Дэмжих бүс нутгийн болон үндэсний сүлжээг бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын жишээ түүнчлэн Монгол улсад сүлжээ (TISC)-г хэрхэн үүсгэж болох талаар оролцогч талын удирдлагуудын дунд ярилцлага зохион байгуулав.Ярилцагын үеэр БСШУЯамны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамцтус санаачлагыг дэмжин ажиллаж байгаагааилэрхийлж оролцогч талуудыг идэвхи санаачлагатай ажиллаж хамтдаа үндэсний инноваци технологийн чадавхиа сайжруулахыг хүслээ.
 
Бизнес Инновацийн Газар
Эрдэм Шинжилгээний Алба

Affiliated schools