link

Бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа /2015-2016/
2015-03-13 19:23
Оюутнууд та бүхнийг БНХАУ-ыних, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэлтэй БСШУЯ-ны цахим хаягаар орж танилцана уу.
 
Бакалаварын түвшний оюутнуудад:
 
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
·         Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
·         25хүртэлх настай байх
·         Монгол улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
·         Цахим үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах/
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар
·         Сурч буй сургуулийн дүнгийн тодорхойлолт /Улирал тус бүрээр гаргах/
·         Суралцаж буйг баталсан тодорхойлолт /Дэд захирлаас авах/
·         Шалгалтын хураамж 10000 төгрөг
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны Гадаад Харилцааны Албаны 218 тоот өрөөнд авна.
Жич: Хүлээн авсан материалыг нэгтгэн БШУЯ-д хүргүүлэх тул заасан хугацаанд материалаа ирүүлэхийг хүсье.
Магистр, доктор түвшний оюутнуудад:
2015 оны 3 дугаар сарын 28, 29-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхарын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 329081 дугаарт холбогдох буюуhttp://www.meds.gov.mn/chinese2015 холбоосоор авна уу.
 
Гадаад харилцааны алба

Affiliated schools