Хөтөлбөрийн зорилго:
Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.
“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
- Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 850,000 төгрөг байна.
- Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг ШУТИС зохион байгуулах ба “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллана.
- Нэг оюутанд 3 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг шалган, 3.2-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд сунгалтыг хийнэ.
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпараци”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
Ø Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.
Тавигдах шаардлага:
1. ШУТИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2, 3 дугаар курсын оюутан байх
2. Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
3. Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх
5. Сургуулийн захирал, удирдагч эсвэл зөвлөх багш нь тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх
Бүрдүүлэх бичиг баримт:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ /Эссэг Монгол хэлээр бичнэ үү/ Эндээс татаж авна уу
- Иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захиралаар баталгаажуулах/
- Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/.
- Багшийн тодорхойлолт /Оюутны талаарх холбогдох тэнхимийн эрхлэгч, удирдагч багшийн аль нэгний тодорхойлолт /
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
1. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
2. Багшийн тодорхойлолтыг дээр дурдсан хугацаанд авч ирнэ үү.
Материалыг 2015 оны 03 сарын 12-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцааны алба/ хүлээн авна.
Гадаад харилцааны алба
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
11-329081