link
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд 2010 оны тавдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Ш.Лувсандорж, доктор, дэд профессор Ц.Цэрэн нарын “БИДНИЙ БҮТЭЭЛ“ зохиогч уншигчдын уулзалт боллоо. Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан, Нийгмийн Технологийн Сургуулийн хамтран зохион явуулсан зохиогч уншигчдын уулзалтанд ШУТТөв омын сангийн захирал Ч.Гульнар, НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, НТС-ийн түүх аялал жуулчлалын профессорын багийн тэргүүлэх профессор Н.Галиймаа, профессор багш нар болон МХТС, НТС, ЭХИС, КТМС, ХБС-ийн оюутнууд түлхүү оролцлоо. Оройн 20 цаг хүртэл үргэлжилсэн уг арга хэмжээнд оролцогчид 2 ахмад багшаасаа өөрийн сонирхсон асуултаа чөлөөтэй асууж, хариулт авч байсан ба ахмад багш нар маань хойч үе, оюутан залуустаа өөрийн сургамжаа харамгүй хайрлаж байлаа. Уулзалтанд Монголын түүх, аялал жуулчлалын сэдвээр сурах бичгийг дэлгэн тавьсан нь уншигчдын анхаарлыг татаж байлаа.
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project