Эрчим хүчний салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, зэрэг олгох журмыг үндэслэн 2015 онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтанд хамрагдахыг хүсэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сургалт 2015 оны 03 сарын 23-ны өдөр эхлэх ба бүртгэл 2015 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 13-ны хооронд ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-616 тоот өрөөнд явагдана. Суралцахыг хүсэгчид зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь);
· Албан газрын бичиг (суралцуулах хүсэлтэй байгаа талаар) ;
· Суралцуулахыг хүссэн хувийн өргөдөл;
· Ажил байдлын тодорхойлолт;
· Дипломын хуулбар (баталгаажуулсан);
· Бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан);
· Мэргэшсэн инженерийн гэрчилгээ болон бусад мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар (баталгаажлуулсан);
· Сонгон шалгаруулалтанд тэнцсэн инженерүүд дараахсудалгааны ажлын сэдвүүдээс өөрийн мэргэшсэн чиглэлээр сонголт хийнэ;
· Холбоо барих утас: 99118276, 99131650
Зөвлөх инженерийн хугацаа дуусаж сунгуулах шаардлагатай зөвлөх инженерүүд тайлангаа 2015 оны 03 сарын 27-ны дотор бичиж ирүүлнэ үү.