link

Японы Нагаокагийн Технологийн их сургуулийн GIGAKU технопаркийн салбар Механик тээврийн сургуульд нээгдлээ
2015-03-10 17:52
Төр засаг, их сургууль, үйлдвэрлэл гурвын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Японы Нагаокагийн Технологийн их сургуулийн GIGAKU технопаркийн салбарыг Монголд анх удаа ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд нээж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
 Тус салбар нь монголд үйл ажиллагаа явуулснаар Японы компаниуд өөрсдийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжтэй Монголд орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх, Японд суралцсан Монгол оюутнууд төгсөөд тухайн улсын компаниудийн үйлдвэрт ажиллах  боломжийг бий болгох, тус улсаас оруулж ирсэн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж дээр ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн оюутануудад сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Япон мэргэжилтэнүүд ШУТИС-ийн профессор багш нартай хамтран судалгаа явуулах орчинг бүрдүүлэх гэх зэрэг олон тавуу талтай юм.
 
GIGAKU технопаркийн салбар оффисийн үүрэг:
1.      Технологи хөгжүүлэх, бизнес эхлүүлэх, гарааны компани байгуулах, дэлхийн хэмжээний профессор, бизнес эрхлэгчтэй уулзуулах, дэлхийн хэмжээний компаниудтай холбоо тогтоох
2.      Е-сургалт явуулах, видео уулзалт хийх, гадаадын бусад салбар оффисийн гишүүдтэй уулзалт зохион байгуулах
3.      GIGAKU сонирхсон бүх хүмүүст Япон болон Монголд нөхөрлөх орчинг бүрдүүлэх
 
Төр засгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн судлаач багш нар, япон-монгол бизнесийн хүрээнийхэн энэ оффист ажиллах юм. Хамгийн эхний чухал алхам бол Монголд үйл ажиллагаа явуулах Японы томоохон компаниудыг Монголд оруулж ирэх ажлыг шинэ системээр маш идэвхитэйгээр хийх явдал юм. Мөн JICA-ийн шугамаар хэрэгжих гэж буй Японы их дээд сургуульд 1000 инженер бэлтгэх төсөл, Япон –Монголын их дээд сургуулиудын хоорондох 2+2 төсөл ч хувь хүмүүсийн хоорондын харьцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно. Нагаокагийн Технологийн Их сургууль GIGAKU технопарк төслийг Мексик, Вьетнам, Монгол, Испани, Тайланд, Малайз, Өмнөд Африкийн БНУ зэрэг улс оронд эхний ээлжинд хэрэгжүүлэх гэж байна. Японы томоохон компаниуд олон хүн ам ихтэй гадаадын олон оронд салбараа нээгээд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Монголд салбар оффис нь байдаггүй. Энэ нь хүн ам цөөтэй Монгол шиг улс оронд маркетинг, бизнесийн шалтгаанаас салбар, оффисоо нээн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсантай холбоотой. Иймд менежмент, маркетинг, бизнесийн шинэ системийг бий болгох, энэ шинэ системийн хүрээнд Японы томоохон компаниудыг Монгол улсад уриалан оруулж ирүүлэн шинэ төрлийн бизнес явуулах зорилгоор Монгол улсыг сонгосон. Тэгэхээр шинэ системийг Японы олон компаниуд хүлээн зөвшөөрч Монголд орж ирнэ гэж тооцоолж байна.
 

Affiliated schools