link

"Амжиж сонс” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор боловсрол судлаач Доктор Б.Уранбилэг лекц уншина
2015-02-16 19:15
Та бүхний сайн танил болсон Боловсролын 5 жилийн сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлэгч, Их дээд сургууль төгссөн ажилгүйчүүдийн тоог  нэмэхгүйн төлөө 5 жилийн цогц хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч ,  Боловсролын судалгаанд суурилсан  “Амжиж сонс” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор боловсрол судлаач  доктор Б.Уранбилэг ШУТИС-ийн ОХҮА-тай хамтран ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд та бүхэнд дараах лекцүүдийг уншиж толилуулах гэж байна.
ШУТИС-Ахлах сургуулийн сурагчидад  2015 оны 02 сарын 16-д 10:00 цагаас “XXI зуунд мэргэжлээ зөв сонгосноор хэрхэн сайхан амьдрах вэ?” лекцийг
I-II курсийн оюутнуудад  2015 оны 03 сарын 4-д 16:00 цагаас “XXI зуунд ямар мэргэжилтэн сайхан амьдрах вэ?” лекцийг
III-IV курсийн оюутнуудад 2015 оны 03 сарын 25-д 16:00 цагаас “XXI зуунд ямар хүн сайхан амьдрах вэ?”  лекцийг уншина.
Лекцийн үеэр судалгаанд суурилан бүтээгдсэн багц, боломж зэрэг шилдэг бүтээлүүдийн азтан шалгаруулж зохиогчийн гарын үсэгтэй гардуулах үйл ажиллагаа болно.
 
Оюутан, сурагчид та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж хамрагдана уу.

 
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools