ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Оюутны Холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “ДОНОРЫН ӨДӨРЛӨГ”-ийг Эрүүл мэндийн төвийн Блок 04 тоот өрөөнд 2015 оны 02-р сарын 10-наас 02-р сарын 11-ний өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Та, энэ зарлалыг уншиж байх зуур хэн нэгэн өвчтөн үхэл, амьдралын ирмэг дээр тулсан байж болно. Магадгүй түүнд тохирох бүлгийн цус олдох эсэхээс үхэх сэхэх нь хамаарч байж болзошгүй юм.
Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний зөвлөмжийг уншаарай. Үүнд:
Цусаа бэлэглэхийн өмнө
- Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух
- Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.
Та доорх зүйлсийг хориглоорой:
- Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
- Өнгөт ундаа, жимс хэрэглэх
ШУТИС-ийн багш, оюутан залуус та бүхнийг цусаа бэлэглэж эрдэнэт хүний амийг аврахыг уриалж байна.
Донорын бэлэглэсэн цусаар цаг, хором бүрт халуун амь аврагдаж байдаг.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА