Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тулЭнэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтад шинжлэх ухаан, технологи, инженер, уран барилга, дүрслэх урлаг болон драмын чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
БАКАЛАВР:
Тавигдах шаардлага:
· ШУТИС-ийн 1,2-р курсын оюутан байх
· Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх
· 21 буюу түүнээс доош настай байх
· Монгол улсын иргэн байх
· Ерөнхий боловсролын сургуульд физик, хими, математикийн хичээл үзэж, амжилттай дүнтэй төгссөн байх
Бүрдүүлэх материал:
· Цахим үнэмлэхний хуулбар
· Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
· Сурч буй сургуулийн дүнгийн тодорхойлолт /улирал тус бүрээр гаргах/
· Суралцаж буйг баталсан тодорхойлолт /Дэд захирлаас авах/
· Шалгалтын хураамж 5000 төгрөг
Материал хүлээж авах эцсийн хугацаа
2015.02.03-ны өдрийн 17.00 цаг хүртэл ШУТИС-ийн төв байрны 218 тоот Гадаад харилцааны албанд авна.
МАГИСТР, ДОКТОР:
2015 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийн Хичээлийн Төв байрны 219 тоот өрөөнд хийгдэнэ.