link
ШУТИС–ийн Математикийн сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит 2010 оны ШУТИС-ийн Оюутны Математикийн Олимпиадын I даваа 2010 оны 3 сарын 20-нд бүрэлдэхүүн сургуулиуд дээр, II даваа 2010 оны 04 сарын 17-нд Математикийн Сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
II даваанд бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан 118 оюутан оролцсоноос КТМС-ийн оюутан Б.Анх-Эрдэнэ түрүүлж, ӨвТС-ийн оюутан Ж.Бат-Ирээдүй, КТМС-ийн оюутан М.Цэцэнцэнгэл нар II байр, ДаТС-ийн оюутан Эрдэнэтулга, МС-ийн оюутан Ө.Оюунчулуун нар III байр тус тус эзэллээ.
Багийн дүнгээр КТМС I, ӨвТС II, ЭХИС III байранд орлоо. Орон нутгаас Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон-Уул аймаг дахь Технологийн Сургуулиудын оюутнууд амжилттай оролцлоо.

Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate