link

Японы хамтарсан бакалаврын сургалтанд оюутны сонгон шалгаруулалт
2014-12-31 23:09 Админ
ШУТИС-ийн БАС, ЭХС, МТС, МХТС-ийн 2 дахь жилдээ суралцаж байгаа оюутнуудаас Япон Улсын Их Сургуульд хамтарсан хөтөлбөрт суралцах оюутан шалгаруулж авна. Амжилттай суралцсан оюутан Япон улсын их, дээд сургуульд “Шилжин суралцах шалгалт” өгнө. Тэнцсэн оюутан  Япон улсад үргэлжлүүлэн суралцаж, хоёр улсын их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Монголд суралцах хугацаандаа үндсэн хөтөлбөр болон япон хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана.
 
Суралцах хугацаа:
ШУТИС-д 2015. 01.19 – 2015.07.19 хугацаанд суралцан 2015 оны 09 дүгээр сараас Япон улсад үргэлжлүүлэн суралцана.
 
Суралцах мэргэжлүүд:
а/ ШУТИС-ийн БАС-ийн барилга инженер, ЭХС-ийн цахилгаан инженер, МТС-ийн механик инженер, МХТС-ийн электроник
 
Тавигдах шаардлага:
а/ Монгол улсын иргэн байх;
б/ Дээрх мэргэжилүүдээр 2 дахь жилдээ суралцаж байгаа
в/ Элсэлтийн ерөнхий шалгалт /математик, физик /-ын оноо 500 ба түүнээс дээш  байх;
г/ Суралцсан хугацааны сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш байх;
д/ Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллах хүсэлтэй байх;
е/ 25 наснаас доош;
 
Бүрдүүлэх бичиг баримт:
а/ Иргэний үнэмлэхний хуулбар
б/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 
в/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
г/ Дүнгийн тодорхойлолт
д/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг  /сүүлийн 3 сард авахуулсан байх/
е/ Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
 
Бүртгэл:
Тухайн сургуулийн сургалтын албанд 2015 оны 1-р сарын 5-14-ний хооронд бүртгэл явагдана.


 
Сонгон шалгаруулалт:
а/ Математикийн хичээлийн шалгалт 2015 оны 1-р сарын 15 өдөр хичээлийн 1-р байрны 406 тоот өрөөнд 14 цагт эхэлнэ. Шалгалтанд ирэхдээ бүрдүүлэх бичиг баримтаа авч ирнэ.     
б/ Ярилцлагын шалгалт 2015 оны 1-р сарын 16 өдөр 203 тоот өрөөнд 10 цагт эхэлнэ.
 
ШУТИС. СБЗГ

Affiliated schools