link

“Зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн асуудлууд” сэдэвт cеминар зохион байгуулав
2014-11-14 17:20
“Зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн асуудлууд”сэдэвт семинарыг БУХС-ийн Технологийн Менежментийн салбар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын зочид буудлуудын холбоо, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний “Гүн шим” төв хамтран 2014 оны 11 дүгээр сарын 7-нд ШУТИС-ийн Төв номын сангийн Хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав. Уг арга хэмжээнд Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС-ийн БуХС, МУИС, СУИС, ХААИС, ХУИС,  СЭЗДС гэх зэрэг их, дээд сургуулийн профессор, багш, оюутнууд, ССАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон мэргэжлийн холбоодын ажилтнууд, судлаачдаас бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцов.
Семинарын үеэр “Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого”, “Үйлчилгээний салбар дахь инновацийн хөгжил”, “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага”, “Соёлын аялал жуулчлалын өсөлт хөгжил, тулгамдаж буй асуудлууд”, “Хот төлөвлөлт ба хотын аялал жуулчлал“, ”Соёлын аялал жуулчлалын хөгжлийн боломжууд”, “Монгол улсын Зочид буудлын салбарын хөгжлийн өнөөгийн байдал”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад Чанарын удирдлагын тогтолцоо бүрдүүлэх асуудалд” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.
 
Түүнчлэн докторантууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал зөвлөлгөө авсан нь семинарын нэг онцлог боллоо. Семинарт оролцогчид уг арга хэмжээг ихээхэн үр дүнтэй болж өнгөрснийг үнэлж, цаашид “Зочлохуйн үйлчилгээ судлал”-ыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, салбарын байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаар тогтов.

Affiliated schools