Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2014/15 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүсийг дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгох эчнээ сургалтанд бүртгэж байна.
Үүнд:
1. Дулааны инженер /071302/
2. Цахилгааны инженер /071304/
3. Авто инженер /071601/
4. Уул уурхайн ашиглалтын технологи /072401/
5. Цахилгаан холбоо /061901/
6. Хүнсний инженерчлэл /072101/
7. Бизнесийн удирдлага /041301/
Бүртгэлийн хугацаа: 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал
Бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Мэргэжлийн диплом эх хувиар, хуулбарын хамт
Шалгалт: 2014 оны 11 сарын 13-ны өдөр 1700 цагт /Шалгалт авах ангийг жич зарлана/
Жич: Эчнээ сургалтаар өмнөх сургалтаараа судалсан хичээлүүдийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсоноор богино хугацаанд суралцах боломжтой.