Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Тоёота Корпораци, Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
“Тоёота-Мотор корпораци”-аас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр “ТОЁОТО-ШУТИС” Сургалтын санг үүсгэн байгуулсан бөгөөд сурлага, сахилга батаар тэргүүний, амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад гол зорилго оршидог.
Тавигдах шаардлага:
- ҮГД 3,2-иос дээш 4 улирал дараалан амжилттай суралцаж буй бакалавр түвшний оюутан байх;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх;
- Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан, тэмцээн, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно.
Тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
1. Бакалаврын шатны сургалтын өдрийн ангийн оюутнууд хамрагдах эрхтэй.
2. Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.
3. Өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.
Бүрдүүлэх материал:
· Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт;
· Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/;
· Профессор багшийн тодорхойлолт;
· Сургуулийн тодорхойлолт;
· Дүнгийн тодорхойлолтыг улирлаар хэвлэсэн байх;
· Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо/;
· Өрхийн орлогын тодорхойлох бичиг баримт;
· Уралдаан тэмцээн, шагнал, урамшуулал, батламжийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
· Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт;
Анкет болон холбогдох материалын хамт 2014 оны 11-р сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба /ШУТИС-ийн төв байрны 3 давхарт 327 тоот/-д хүлээн авна. Лавлах зүйл байвал 321184 утaс болон studentservice@must.edu.mn холбогдоно уу.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА