link

Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах тухай
2014-10-31 00:20 Админ
БШУЯ-наас зохион байгуулж байгаа Монгол Улсын Шинжлэх ухааны салбарт тухайн онд бүтээгдсэн “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах” ажлын хүрээнд ШУТИС-ийн профессор, багш, судлаачид материалаа ирүүлнэ үү.
Шинжлэх ухааны шилдэг бүтээлд дараах бүтээлүүдийг хамруулна.
 
Үүнд:
  1. Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд хийгдсэн судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан ном, зохиол (сурах бичиг хамаарахгүй)
  2. Судалгааны үр дүнд бий болсон технологи, биет бүтээгдэхүүн
    Дэвшүүлэх бүтээлд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
    • Бүтээл болон түүний зохиогчийн товч танилцуулга

    • Бүтээлийн онол, практикийн ач холбогдлыг хэлэлцэн шинжлэх ухааны шилдэг бүтээлд дэвшүүлэхээр шийдвэрлэсэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр

    • Бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлгээ, мэргэжлийн дүгнэлт буюу нэвтрүүлж ашиглах талаар хийсэн гэрээ, хэлцэл

    • Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ зэрэг зохиогчийг гэрчлэх баримт

Бүтээл хүлээн авах хугацаа: 2014 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал
 
Холбоо барих хаяг: ШУТИС, Эрдэм шинжилгээний алба
Утас: 318153-1030

Affiliated schools