link

"Далайд гарцтай монгол орон ба Мэдээллийн Технологи" лекц урьж байна
2014-10-20 20:29

ШУТИС-ийн "Эрдэмтдийн лекц"-ийн хоёр дахь зочин эрдэмтнээр Доктор Ц.Түвшинтөр "Далайд гарцтай монгол орон ба Мэдээллийн Технологи" сэдэвт лекцийг унших тул оюутан залуус, залуу багш нар хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Лекц нь үргэлжлэн семинараар сонирхогчидод хүрч цаашид төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хамтран ажиллах боломж бүрдэх болно.
Ц.Түвшинтөр нь ХБНГУ-ын Берлиний Техникийн их сургуульд суралцан бакалаврын зэрэг горилж, 2003 онд тус сургуулыг формал логик, verification салбарт төгсөлтийн ажлаа хийж магистрын зэрэгтэй төгссөн.
Төгсөлтийн дараа Ц.Түвшинтөр нь Берлиний Техникийн их сургуулийн харъяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторит ахлах програм хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус 3 жил ажилласан.
ХБНГУ-ын Карлсрүэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING – ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг Олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж 2010 онд докторын зэрэг хамгаалсан. 
Докторын сэдэв нь ирээдүйд ухаалаг Интернэт/Вэбд мэдлэгт суурилсан ухаалаг програм хангамжийг бий болгоход маш их хурдтай мэдээлэл, мэдлэгийг боловсруулах хайлтын аргачлалыг математик/формал логик арга дээр хийж болох талаар судлан, үүндээ approximation болон ойртуулалтын аргыг хэрэглэсэн хэд хэдэн reasoning (логик утгачлал) болон хайлтын (retrieval) алгоритмуудыг зохиосон болно.
Зохиогдсон алгоритмууд нь Европын холбоо болон ХБНГУ-ын хэд хэдэн төсөлд ашиглагдан, үр ашигтай талуудыг харуулсан эрдэм шинжилгээ, судалгааны нийтлэлүүд нь   олон улсын хурал зөвлөгөөнд нийтлэгдсэн болно.
Лекц: 2014 оны 10 сарын 22-нд 16:00 цагт
Хаана: Төв байр Хурлын танхимд болно.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
СУДЛААЧ ОЮУТАН КЛУБ

Affiliated schools