link
SATREPS (Science and Technology Research Partnership for Sustainable Development) нь Япон улсын шинжлэх ухаан, технологийн агентлаг (Japan Science and Technology Agency), Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Japan International Cooperation Agency) хоёр хамтран хэрэгжүүлдэг судалгааны төсөл юм. Японы болон хөгжиж байгаа орны эрдэмтэд хамтран глобал асуудлыг шийдэхийн тулд 3-5 жилийн хугацаатай хамтарсан судалгаа хийж, хэрэв тэр нь амжиллтай хэрэгжвэл цаашид Японы засгийн газрын хөгжлийн хөтөлбөр (ODA, Official Development Assistance) болон үргэлжлэх боломжтой. SATREPS хамтарсан судалгааны төслийн чиглэл нь 1. Хүрээлэн буй орчин, энерги 2. Биологийн нөөц 3. Гамшиг 4. Халдварт өвчин зэрэг болно. SATREPS төслийн талаархи танилцуулгыг ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Като Тошиновү 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн Дугуй заланд хийх тул та бүхэн өргөнөөр оролцоно уу?
Дэлгэрэнгүй...http://www.jst.go.jp/global/english/index.html
Эрдэм шинжилгээний алба