link
АНУ дахь Төвд-Монгол шашин соёлын төвийн тэргүүн Ажаа Гэгээний санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг 2014 оны 8 дугаар сард ашиглалтад орсон билээ. Тус төвийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжинд хандив тусламжаа нэмэрлэх зорилгоор ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн (хуучнаар) багш, ажилчдын төлөөлөл Ажаа гэгээнтэй 2014 оны 9 дүгээр сарын 25-нд уулзав. Тус сургуулийн хамт олон 1.5 сая төгрөг хандивласан бөгөөд тоног төхөөрөмж авахад зарцуулагдах юм. Ажаа гэгээн Монголын хүүхдүүд эрүүл мэнд, энх тунх өсөн бойжиход хувь нэмрээ оруулж, буяны үйлсэд даган баяссан манай хамт олонд ихэд талархав.
Тус хандивт хувь нэмрээ оруулсан Биеийн тамир, спортын тэнхим, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны ажилчдад Ажаа гэгээний өмнөөс талархал илэрхийлье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea