“Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа” Мэдээллийн 7 хоногийн аяныхүрээнд оюутнуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сүрьеэ өвчний талаархи мэдлэг, мэдээлэл олгох, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа” Мэдээллийн 7 хоногийнүйл ажиллагааны нээлтийг 2014 оны 09-р сарын 29-ний өдрийн 11.00-17.00 цагт ШУТИС-ын хичээлийн 2-р байрны ТВ зааланд зохион байгуулах гэж байна. Мөн 2014 оны 09-р сарын 29-ний өдрийн 15.00-16.20 цагт Сүрьеэ өвчний талаархи лекц /дэвтэр тараах/ Урлаг зааланд болно.
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Оюутны холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс зохион байгуулж буй тус аянд та бүхнийг өргөнөөр оролцож мэдлэгийн хүрээгээ нэмэхийг уриалж байна.
· ШУТИС-ийн хичээлийн 2-р байр - 2014 оны 09-р сарын 29,30-нд
· ШУТИС-ийн БУХС хичээлийн байр – 2014 оны 10-р сарын 1-нд
· ШУТИС-ийн МХТС хичээлийн байр – 2014 оны 10 сарын 2-нд
· ШУТИС-ийн МТС хичээлийн байр - 2014 оны 10-р сарын 3-нд
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа:
· Үйл ажиллагааны нээлт
· Хүндэт зочид төлөөлөгчид үг хэлэх
· Мэдлэгийн өртөө
· Асуултын хайрцаг
· АХА тэмцээн
· Сайн дурын үйл ажиллагаанд оролцох оюутны гарын үсэг цуглуулах мод, мэдээллийн хуудасны хайрцаг
· Сүрьеэ өвчний талаархи лекц /дэвтэр тараах/
· ТВ шторк болон баримтат киног сургуулийн дэлгэцүүдээр цацах
Оюутан залуус та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС Эрүүл Мэндийн Төв