link

ЭШХ-ЫН ЗАР
2014-09-25 17:56

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн технологийн тэнхимээс 2014 оны 11-р сарын 21-нд ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн E-602 хурлын танхимд “ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД-2014” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцох судлаачдын  бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг  2014 оны  11-р сарын 1-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар  хүлээн авна.

 

 

Бүтээлд тавигдах шаардлага:

ЭШ-ий Өгүүлэг нь:

·         Судалгааны зорилго

·         Шинжлэх ухаан, инновацийн шинэлэг тал

·         Судалгааны үр дүн

·         Дүгнэлт

·         Ашигласан хэвлэлийн материал зэргийг 4-8 хуудаст багтаасан байна.

ЭШӨ-ийг ШУТИС-ийн “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-д өгүүлэл бичих зааврын (http://www.must.edu.mn/beta3/menu668) дагуу бичнэ. Бүх математик бичлэгүүд equition программ бичигдсэн байна. Хуралд оролцогчид илтгэлийг аман ба ханан хэлбэрээр хэлэлцүүлэх саналаа өгнө. Хуралтай холбоотой асуудлаар  org_technology@must.edu.mn хаягт хандана.

Утас: 323659, 324590 (дотуур 2401, 2406, 2412)

Д.Хандмаа-99035039, Н.Баттулга-99826961, Э.Энхцэцэг-99830448

 

ЭШХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Affiliated schools