“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэгдэх, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдах мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ын дэргэд ОХЭДТ-ийг байгуулах, өргөжүүлэх үйл ажиллагааны нээлтийг 2014 оны 09-р сарын 25-ний өдрийн 12.00-16.00 цагт ШУТИС-ын урлаг зааланд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд Хөдөлмөриийн яам, Боловсролшинжлэх ухааны яам, Их дээд сургууль, колледж, МСҮТ, Аж ахуйн нэгж байгууллага, Их дээд сургууль, колледж, МСҮТ-д суралцагч оюутнууд оролцох болно.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа:
· Үйл ажиллагааны нээлт
· Хүндэт зочид төлөөлөгчид үг хэлэх
· Хамтран ажиллах батламж гардуулах
· Оюутнуудын урлагийн тоглолт / ШУТИС-ийн Хос уянга бүжгийн хамтлаг, циркийн үзүүлбэр-уран нугаралт, Гоцлол дуу, СЭЗДС-ийн Улаан сарнай бүжгийн хамтлаг
Оюутан залуус та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба