link

“Орчин үеийн дэвшилтэт Сансрын технологийг гамшгийг бууруулахад ашиглах нь” сэдэвт олон улсын семинарт оролцлоо
2014-09-22 16:52
БНХАУ-ын болон Дэлхийн ШУ-ны академиас ХятадынБээжин хотноо зохион байгуулагдсан Сансрын технологийг гамшгийг бууруулахад ашиглах нь сэдэвт олон улсын сургалт семинарт ШУТИС-ийн ХШУС-ийн Зайн тандан судлал, экосистемийн лабораторийн багш С.Туяа, Дарханы Технологийн сургуулийн багш Э.Оролмаа нар оролцлоо. Семинарын үеэр зохион байгуулагдсан “Integrated Disaster Risk Science: A Tool for Sustainabilityболон “Workshop on Big Data for International Scientific Programmes: Challenges and Opportunities гэсэн олон улсын хуралд оролцов.

Хятадын Шинжлэх Ухааны академийн их сургуулийн Зайн тандан судлалын институтэд багш С.Туяа “Хиймэл дагуулын мэдээгээр Монгол орны тал, хээрийн бүсийн нутгийн газрын гадаргын ууршилтийг загварчлах нь, Э.Оролмаа Дархан хотын агаарын бохирдол сэдэвт судалгааны ажлаа хэлэлцүүлж Олон улсын “Digital Earth” сэтгүүлд нэг жилийн хугацаанд үнэгүй судалгааны ажлаа хэвлүүлэх эрх авлаа.

Affiliated schools