link

“Боловсролын салбар дахь Виртуал лаборатори-2014” эрдэм шинжилгээний бага хурал
2014-09-16 19:21 Админ
Зохион байгуулагч:
Хүнсний Инженерчлэлийн Тэнхим, ҮТС,

Удиртгал:
Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-д олон улсын болон дотоодын бага хурал жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү хурлуудад байнга тогтмол хэлэлцэж буй сэдэв бол Виртуал лаборатори юм. Виртуал лабораторийг ШУТИС сургалтандаа нэвтрүүлэн ашиглаж байгаа өөрсдийн туршлагыг бусад багш, судлаач, оюутан, зохион бүтээгч нарт таниулах, сурталчлах, дэлгэрүүлэх, бусдын туршлагыг хуваалцах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байна.

Хурлын зорилго:
Виртуал лабораторийг бусдад таниулах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг багш, судлаач, зохион бүтээгч, инженер, техникчид, оюутан нарын шинэ санаачилга, туршлага солилцох,мэдээллийг түгээх, хамтран ажиллахад энэ хурлын зорилго оршино.

Хурлын бүртгэл, илтгэл шалгаруулалт
Хурлын бүртгэлийн талаар доктор Ж.Балжинням 99882525 холбоо барих, хуралд тавих илтгэл болон судалгааны ажлын бүтээлийг baljin@must.edu.mn хаягаар хүлээн авна.
 
Материал хүлээн авах сүүлчийн хугацаа :2014 оны 9-р сарын 29-ны 13 цаг хүртэл.
Материалын формат: ШУТИС-н ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВРЫН ДАГУУ

 
 
Эрдэм Шинжилгээний Хурал 2014 оны 10-р сарын 06-ны өдрийн 13.00 цагаас  ШУТИС. Технологийн Төв Номын сангийн Е-604 тоот өрөөнд болно.
 
ЭРДЭМТЭН БАГШ, СУДЛААЧ, ЗОХИОН БҮТЭЭГЧ, ОЮУТАН ТА БҮГДИЙГ  ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
 
 
Хүнсний Инженерчлэлийн Тэнхим, ҮТС,

Affiliated schools