link

ЯПОНЫ КЮШҮ МУЖИЙН ЕСӨН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2014-08-11 22:52 Админ

Япон Улсын Мияаконожогийн үндэсний технологийн коллежийн захирал Др.Кувабара Хирофүми, дэд захирал др.Моримо Рюичи, Окинавагийн технологийн коллежийн захирал Др.Шигерү Ито, Кагошимагийн технологийн коллежийн захирал Др.Тецүжи Цоожи нарын зочид, төлөөлөгчид Кюшү мужийн есөн технологийн коллежийг төлөөлөн ирж 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

  
Хамтын ажиллагааны санамж бичигт ШУТИС-ийн ректор проф. Б.Очирбат, Кюүшү мужийн 9 технологийн коллежийн төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулав. Ёслолын ажиллагаанд ректорын хамт ШУТИС-ийн ГХА-ны дарга Др. Т.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, ШУТИС-д шинээр байгуулагдсан Японы КООСЭН загварын Технологийн сургуулийн захирал А. Ганбаяр нар оролцлоо.
 
  
Кюшү мужийн эдгээр 9 коллежид дээрх дурьдсан 3 коллежоос гадна Күрүмэгийн үндэсний технологийн коллеж, Ариакэгийн үндэсний технологийн коллеж, Хойд Кюшүгийн үндэсний технологийн коллеж, Сасэбогийн үндэсний технологийн коллеж, Күмамотогийн үндэсний технологийн коллеж, Оитагийн үндэсний технологийн коллеж зэрэг 6 коллежи оржээ.
Дашрамд дурдахад Мияаконожогийн үндэсний технологийн коллеж нь Японы талаас ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлсэн Японы хоёр дахь сургууль бөгөөд анх 1993-онд салхин цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ШУТИС-тай хамтарсан судалгаа хийж, 1995-онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан улмаар хоёр сургуулийн профессор багш нарын хамтран Цэвэр энергийн судалгаа, Монгол орны усны шинж чанарын судалгаа, Байгаль орчны бохирдол зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэсэнээс гадна энэ хугацаанд ШУТИС-ийн 13 багшийг өөрийн сургуульд нэг жилийн сургалтад бүрэн тэтгэлэгтэйгээр тус тус хамруулсан юм.  2014 онд БИАС-иас нэг багш энэ сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр сурч байна. Мөн 1997 онд тус сургуулиас ШУТИС-ийн сургалт судалгааны ажилд зориулан “Toyota Land Cruiser 80” маркийн шинэ автомашиныг дагалдах сэлбэгийн хамт өөрсдийн зардлаар Монголд авчирч хандивлаж байжээ.
 Гадаад Харилцааны Алба

Affiliated schools