link

Оюутнууд Японы Ивате их сургуулийг зориод ирлээ
2014-09-08 19:29

 Япон улсын засгийн газраас 2014 оноос эхлэн Sakura Science хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн оюутан Г.Халиун, Д.Золжаргал нар нь  2014.08.04-2014.08.11 хооронд Японы Ивате их сургуулийг зориод ирлээ.

2014.08.07 Профессоруудын Лекц Уулзалт
ШУТИС-ҮТС-ийн оюутан Г.Халиун, Д.Золжаргал нар нь тус сургуулийн Компьютер график дизайны тэнхимээс жил бүрзохион байгуулагддаг “Алтан хулгана”,наадам болон  Япон улсын Ивате мужаас зохион байгууллагддаг “Art and Technology Tohoku” наадмуудад ойрийн 2-р жил тогтмол  амжилттай оролцож ирсэн тул  тус оюутнуудыг Япон улсын Ивате их сургуулийн зардлаар урьсан юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Ивате их сургууль дээр нийт 5 улсын 14 оюутны баг бүрэлдэхүүн тус сургуулийн сургалтын орчин оюутнуудын хийж буй ажил болон тус мужид байрлах томоохон үйлдвэрүүд болох CITIZEN цагни үйлдвэр, AI-T машины эд ангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.
2014.08.09 Олон улсын оюутнууд болон Iwate сургуулийн магиструудын  танилцуулга
  
Энэхүү хөтөлбөр нь Япон улсад сурах сонирхолтой оюутан залуучуудыг дэмжих зорилготойгоор цаашид жил бүр зохион байгуулах “Sakura science” Олон улсын хөтөлбөрийн эхлэл юм.
2014 оны Sakura Science хөтөлбөрийн хүрээнд Iwate их сургуультай танилцаад ирсэн оюутан  Г.Халиун Д.Золжаргал нар 2014.09.08 нд 1:00 цагаас ШУТИС-ийн Номын сангийн 304 тоотод танилцуулна.
Та бүхнийг хүрэлцэн ирхийг урьж байна

Affiliated schools