link
ХИБС-ийн ахлах багш Ц. Одбаяр нь Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (JSPS's RONPAKU (Dissertation PhD) Program) сандвич хөтөлбөрөөр 2005-2009 онуудад Японы Хоккайдо Их Сургуулийн докторант болж судалгааны ажлаа Японы Хүнс Судлалын Үндсэний Хүрээлэнд хийж гүйцэтгээд 2010.01.29-нд “Antioxidant properties and some biological effects of selected species of Polygonaceae grown in Mongolia” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан байна. JSPS's RONPAKU (Dissertation PhD) хөтөлбөр нь Японы их сургуулиас докторын зэрэг горилох хүсэлтэй Азийн орнуудын залуу судлаачдыг дэмжих зорилгоор ажилладаг бөгөөд Монгол улсаас анх 2003 оноос байгалийн ухааны чиглэлээр судлаач оюутан авах болсоноос хойш одоо 8 доктор оюутан сурч байгаагаас Ц. Одбаяр нь ургамлын шим тэжээхүйн биохими, биотехнологийн чиглэлээр докторын зэрэг амжилттай хамгаалсан хамгийн анхны Монгол эрдэмтэн болсон байна.
ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн
тэргүүлэх профессор док. Г. Энхтайван
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea