link

“Work-Scholarship” хөтөлбөр
2014-08-29 00:41 Админ

ШУТИС-ийн Англи хэлний Академиас зохион байгуулж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр нэг оюутанд оффисын цагийн ажил хийж сургалтын төлбөрийн 10 кредитийн урамшуулал авах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2, 3-р курс болон магистрт шинээр элсэн орж буй оюутнууд
Давуу талууд, боломжууд:
- Сургалтын төлбөрөөсөө 10 кредитийн тэтгэлэг авах
- Америк, Монгол багш нартай хамтран ажиллаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
- Сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх
- Дадлага хийсэн ажлын байрнаас тодорхойлолт авах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Төсөл бичих тал дээр ерөнхий мэдлэгтэй
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургалтын албаны дүнгийн тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Эцэг эхийн батламж /ажиллах зөвшөөрөл/
Сонирхсон оюутнууд ШУТИС-ийн Англи хэлний Академи /Номын сангийн 406 тоот/-д ирж анкет бөглөнө үү. Анкет хүлээн авах эцсийн хугацаа 2014 оны 09 сарын 10 ны өдөр

Affiliated schools