link

“Хууль сахиулахын инноваци” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдана
2014-08-15 02:12 Админ

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх Хууль зүйн яамны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль сахиулахын инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 2014 оны 10 дугаар сарын 8-нд Төрийн ордны Их танхимд Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран зохион байгуулах гэж байна. Тус хуралд оролцох сонирхолтой багш, судлаачид санал хүсэлтээ холбогдох удирдамжийн дагуу 2014 оны 09-р сарын 01-ний дотор багтаан research@must.edu.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. Хурлын удирдамж болон дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools