link

ЭХС-ИЙН ДУЛААН ба ЦАХИЛГААНЫ БАГЦАД ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2014-09-03 19:59 Админ

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон БНХАУ-ын Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний сургууль хооронд байгуулсан гэрээний дагуу ЭХС дээр 2012 оны хичээлийн жилээс эхлэн “2+2” хөтөлбөрийг Дулааны цахилгаан станц, Цахилгаан хангамж мэргэжлүүдээр суралцуулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь Монгол улсад буюу ЭХС-д эхний 2 жилдээ инженерийн суурь ухаан, мэргэжлийн суурь ойлголт, Хятад хэлний бэлтгэлд суралцан шалгуур, шаардлага хангасан оюутнууд нь цаашдаа БНХАУ-ын Бээжин хотын ХХЦЭХС-д мэргэжлээрээ Хятад хэл дээр хичээлээ судлан 2 жил суралцан төгсөж, дээрх сургуулиудын дипломтой төгсөх боломжийг олгодог. 

Оюутан Та энэхүү хөтөлбөрийг сонгон суралцсанаар Монгол улсад шинээр нэвтэрч буй БНХАУ-ын технологийг тухайн оронд нь төрөлх хэл дээр нь судлаж, эзэмшсэн өндөр мэдлэг чадвартай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом бүхий инженер болох юм.

Сургалтын төлбөрийн хувьд эхний 2 жил буюу Монголдоо энд суралцаж буй оюутнуудтай адил төлбөрөөр суралцах ба дараагийн 2 жил ХХЦЭХС-ийн мөрдөж буй төлбөрөөр суралцана. Тус сургуулийн төлбөр өнгөрсөн жилийн байдлаар 22000 юань байсан ба үүн дээр амьжиргааны зардал нэмэгдэнэ. Оюутны тэтгэлгийн хувьд амжилттай суралцаж буй оюутанд тус сургуулийн тэтгэлэг олгогддог ба ЭХС-д амжилттай суралцаж голч дүн 3-аас дээш гарсан тохиолдолд ХХЦЭХ-д суралцах зардлаас 50 хувь чөлөөлж байгаа.

Хэрэв оюутан Та энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцах хүсэл сонирхолтой, оюуны өндөр чадамжтай, санхүүгийн боломжтой бол бүртгүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

Математик - 550 ба түүнээс дээш

Физик         - 550 ба түүнээс дээш

Санхүүгийн боломжтой байх.

ЭХС-ийн Ахлах багш А.Түмэнбаяр /99020313/

Ахлах багш Ж.Намдагсамба /99296929/

Affiliated schools