link

Нийт багш, судлаачдын анхааралд
2014-07-23 18:54 Админ

2014 оны 10-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Бангладеш хотноо Стратегийн технологийн 9 дүгээр форум (IFOST-2014) зохион байгуулагдана. Энэ удаагийн форум нь мөн IEEE[i] олон улсын байгууллагын дэмжлэг дор явагдаж байгаа бөгөөд тус хурлын илтгэлүүд нь IEEE Xplore-ийн индекстэйгээр хэвлэгдэн мэдээллийн санд бүртгэгдэх юм. Өнгөрсөн жил тус байгууллагын мэдээллийн санд ШУТИС-иас нийт 63 судлаач, багш нарын бүтээл бүртгэгдсэн ба энэ жил нийт багш, судлаачдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Одоогийн байдлаар ШУТИС-иас нийт 45 багшийн бүтээл IFOST-2014 хурлын цахим хуудаст бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүйг тус холбоосоор орж үзнэ үү. http://ifost.ulsan.ac.kr/contents/main/  

Жич: Хурлын цахим хуудаст бүртгүүлж хураангуй илгээсэн багш нар өгүүллээ явуулахад алдаа зааж буй бол холбогдох секцийн ахлагч болон хурал зохион байгуулах комиссын дарга debkaushik99@cuet.ac.bd хаягт илгээнэ үү. Хэрэв хариу ирэхгүй бол dorjderem@must.edu.mn хаягаар бичлэгийн стандарт, шаардлагыг хангасан өгүүлэл, зохиогчийн эрхийн маягтын хамт 7 дугаар 31-ний дотор илгээхийг хүсье.


Өгүүллийн бичлэгийн загвар болон зохиогчийн эрхийн маягтыг доорхи холбоосуудаас татан авна уу. /http://www.ieee.org/conferences_events/conferences/publishing/templates.html   http://www.ieee.org/documents/ieeecopyrightform.pdf  

 

Эрдэм Шинжилгээний Алба

 



[i] Цахилгаан болон электроникийн инженерүүдийн хүрээлэн 

Affiliated schools